Wednesday, May 21, 2014

Нүүр

Хамгийн том “гэрийн тэжээмэл” амьтад


Та бүхэнд хүргэж байгаа энэхүү мэдээлэлд дэлхий дахинаа танигдсан хамгийн том гэрийн тэжээмэл амьтдын тухай өгүүлэх болно.


Дэлхийн дээд амжилтыг тогтоосон гэрийн тэжээмэл эдгээр амьтдад хамгийн том яст мэлхий, мэрэгч капибара, алтан загас болон элбэнх тэргүүтэй “сонирхолтой - 10” амьтны тухай багтсан билээ. Жич: Зарим зургийн олдоц хомс байсан тул өөр зургаар орлуулсан болно.
Нохой: Зевс / Өндөр: 111 см 
“Гиннесийн дэлхийн дээд амжилтууд - 2013” номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр нохой Зевс нь 2008 онд төрсөн бөгөөд АНУ-ын Мичиганд амьдардаг ажээ. Зевсийг дэлхийн хамгийн өндөр нохойгоор нэрлэгдэхээс өмнө Аварга Жорж нэртэй нохой дэлхийн дээд амжилтын эзнээр өргөмжлөгдөж байсан ба тэрээр 109 см өндөр байсан гэдэг. Харамсалтай нь Жорж 2013.10.17-ны өдөр нас барсан байна.
Муур: Юлрик / Жин: 13.6 кг 
Их Британий хамгийн мяраалаг муураар нэрлэгддэг Юлрик нь 13.6 кг жинтэй бөгөөд идэхээс өөрийг хийх тун ч дургүй амьтан гэнэ. 15 сартайдаа 17.7 кг жинтэй байсан тэрээр өөрийнхөө хоолыг идчихээд өрөөлийн хоолыг идэхээр санаархах нь энүүхэнд ажээ.
Загас: Алтанхан / Урт: 38 см 
Их Британий хамгийн томд тооцогдох алтан загасны биеийн урт 38 см, 910 гр жинтэй байдаг ба Алтанхан гэж нэрлэдэг ажээ. “BBC”-гийн мэдээлснээр аквариумд тэжээдэг дэлхийн хамгийн том алтан загас нь Недерландад амьдардаг бөгөөд энэ нь 48 см урт алтан загас юм байна.
Туулай: Ральф / Жин: 25 кг 
“The Continental Giant Rabbit” үүлдэрийн туулай нь дэлхий дээрх хамгийн том туулайгаар нэрлэгддэг бөгөөд Ральф нэртэй энэ туулай нь “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэлтэй дэлхийн хамгийн том туулай юм. Долоо хоногт $90 ам.долларын өртөг бүхий хоол хүнс иддэг тэрээр 25 кг жинтэй юм. “MSN” сайтын мэдээлснээр Ральф туулайн эцэг эх нь дэлхийн хамгийн том туулай өргөмжлөлтэй байжээ.


0 comments:

Post a Comment

Blogger Tricks

 
Blogger Widgets