Хүн төрхтэй харагддаг “Гибрид” амьтдын тухай ийм нэгэн сонирхолтой мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Байгаль
дэлхий, шинжлэх ухааны тайлагдашгүй нууцыг шингээсэн эдгээр амьтдын
дунд Адольф Гитлер шиг харагддаг төдийгүй түүний нэрээр нэрлэгдсэн нь ч
байх аж.
Цох
Хөдөө аж ахуйн хортон шавж хэмээн
тооцдог энэ амьтан Өмнөд Солонгос, АНУ, Япон, Хятад ба Тайваний нутгаар
амьдардаг ба зүйл бүрийн өнгөтэй шавж юм. “Stink Bug” гэж нэрлэдэг
тэдний биеийн хэмжээ 1.7 см орчим юм.
Гүрвэл
“Усны эрлэг” гэгддэг энэ амьтан Мексикт
амьдардаг бөгөөд олон төрөл зүйл байдгаас хүн төрхтэй нь ч бий юм.
Эдгээр гүрвэлүүдийг гаршуулж аквариумд тэжээх нь элбэг гэнэ.
Аалз
“Theridion Grallator” хэмээх энэ
аалзыг инээмсэглэж буй хүн төрхт аалз гэдгээр нь мэдэх ба дэндүү урт
хөлтэй учир хааяа “модон хөлт” ч гэх нь бий. Тэд ердөө 5 мм урт биетэй
бөгөөд инээмсэглэж байгаа дүрстэй хээ нь харилцан адилгүй толботой
байдаг. Энэ аалз Хавай ба Мауи арал дээр амьдардаг ажээ.
“Мацуба Кои” загас
Хүн төрхт энэ загасыг эх сурвалжуудад “Мацуба
Кои” хэмээн нэрийдсэн байх агаад зургийг нь Хойд Солонгосын нэгэн
буурайн гэрт байхад авчээ. 1986 оноос хойш Чонжу хотноо амьдарч байгаа
түүнд энэ төрлийн эмэгчин Япон загас хоёр байсан байна. Өвөрмөц төрхтэй
загасыг сонирхогчдын тоо 2007 оноос хойш эрс нэмэгдсэн гэнэ.
“Гитлер” цох
Агуйд амьдардаг энэ цох нь сохор юм.
Словени улсад л амьдардаг цох нь чийглэг уур амьсгалтай агуйгаар
нутагладаг байна. Гитлер шиг харагддаг түүнийг хүндэтгэн ийнхүү
Гитлерийн нэрээр нэрийджээ.
Загас
Шинжлэх ухааны нэршил нь
“Psychrolutes Marcidus” хэмээх энэ загас гүн хөх тэнгисээр нутагладаг
бөгөөд өнөөдөр маш ховорт тооцогддог байна. Австрали ба Тасманы арал
орчмоор амьдардаг загас нь 600 м - 1200 м гүнд байдаг аж.
Нохой
Тоник гэж нэрлэсэн энэ нохойны гэрэл зургийг
амьтны гэрэл зургуудаараа алдартай гэрэл зурагчин Ренни Миллс / Renny
Mills авсан гэнэ. Мал нядалгааны газар байхад нь түүнийг амьтны эрхийг
хамгаалах байгууллагын ажилчид олж авчээ. Тэрээр “Poodle / Shih Tzu”
үүлдэрийн нохдын эрлийз бөгөөд энэ жил гурван нас хүрч байгаа юм.
Хатгуурт “Рэй” загас
Европ, Атлантын далай болон Африкийн
зарим нутгаар амьдардаг далайн энэ амьтныг “The Raja Clavata” гэж
нэрлэдэг бөгөөд нуруун дээрээ хэд хэдэн хатгууртай юм. Өвөрмөц төрхтэй
загасыг аквариумд тэжээх нь түгээмэл бөгөөд хэвлийн хэсгээс нь харахад
яг л хүн шиг харагддаг байна.
Далайн “цавчуурт” загас
Энэ загас нь цэвэр усны болон далайн
гүний гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд та бидний харж байгаа төрөл нь
далайн “ирт” загас юм. Цавчуур, ирт сүх шиг харагддаг учраас ингэж
нэрлэсэн бөгөөд энэ нь Атлантын далай, Номхон ба Энэтхэгийн далайгаар
амьдардаг. Бие нь 2.8 см - 12 см хүртэл байх агаад дэлхий дээр 40 гаруй
төрөл зүйл байдаг гэнэ.
0 comments:
Post a Comment