Муур

Урдуураа хар муур гаргах юм бол муу ёр гэж зарим үндэстэн цээрлэдэг. Тэгвэл англичууд хар муурыг амжилт дагуулдаг хэмээн бэлгэшээдэг бөгөөд сүүл нь нүдний өвчнийг эмчилдэг хэмээн ярьдаг. Мөн үүг эмчлэхэд гурван өнгийн үстэй муурны сүүл тусалдаг гэдэг байна. Францын Лионы их сургуулийн мэргэжилтнүүд дэлхий дээр хэчнээн тэжээвэр муур байгааг тоолжээ.
Тэдний тооцоолсноор манай дэлхийд 400 сая тэжээвэр муур байдаг бөгөөд дийлэнх нь Америкт амьдардаг гэнэ. Австралийн 10 хүн тутмын ес нь муур тэжээдэг гэдгээрээ судалгаанд дээгүүрт бичигджээ. Харин Ази тивийнхэн муурыг нэг их таашаадаггүй хэдий ч Индонезид 30 сая орчим гэрийн тэжээвэр муур бий гэнэ.
Австралийн Джо Лапидж хэмээх гэрийн эзэгтэй гэрийн тэжээвэр муурыг жорлон хэрэглэж сургах төхөөрөмж бүтээжээ. Тэрээр өөрөө муур тэжээх хоббитой бөгөөд муурын ялгадсыг цэвэрлэх, төрөл бүрийн шингээгч бодис авахаас залхсан нэгэн байв. Төхөөрөмжийг Litter-Kwitter гэж нэрлэсэн бөгөөд өөрийн тэжээвэр муур Дугал дээр туршжээ, гэтэл сургаж дуусахаас өмнө муур нь жорлонд бие засаад эхэлсэн гэнэ. Reuters агентлагын мэдээлж буйгаар төхөөрөмж нь сандлын хэлбэртэй өөр өөр өнгийн 3 пластмассан төхөөрөмж ба хоёрынх нь голд өөр диаметртай нүх гарган гурав дахь нь тавиур маягийн байна. Сургалт 3 шатлалтай ба эхлээд улаан өнгийн саванд муурын бохир шингээгч бодисоор дүүргэн жорлонгийн суултуурын хажууд тавина. Дараа нь энэ саваа сандал дээр тавихад муур жорлонгийн суултуур луу үсэрч гарч чаддаг болно. Хоёрдугаар шатанд, улаан савыг улбар шар өнгийн дундаа нүхтэй саваар солих гэнэ. Ингэхэд муур уснаас айхаа больсон дараа голдоо илүү том нүхтэй ногоон өнгийн сав хэрэглэнэ. Зохион бүтээгчийн хэлж буйгаар, голын нүхийг томсгох бүр шингээгч бодисын хэмжээ багасан муур маань түүнгүйгэр бие засч чаддаг болох ба цаашид цэвэрч муурнууд жорлонд сууж чаддаг болох юм байна. Лапидж эмэгтэй өөрийн муураа сургахад 8 долоо хоног зарцуулжээ.


Харин одоо сэргэлэн эзэгтэй маань энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэх талаар итгэж байгаа бөгөөд энэ нь ч амжилттай болно байх, учир нь Австралийн дөрвөн хүн тутмын нэг нь гэртээ муур тэжээдэг бөгөөд өнгөрсөн жил 1,25 тэрбум доллар муурандаа зарцуулжээ.
 
 

0 comments:

Post a Comment

Blogger Tricks

 
Blogger Widgets