Ноход
шинэ төрсөн гөлөгнөөс том гөлөг, насанд хvрсэн нохой болтлоо хурдацтай
өсдөг. Насанд хvрснийхээ дараа нохой болсныхоо дараа хэдэн жилийн турш
ямар нэг хувиралгvйгээр тогтонги байдаг. Нохойны амьдрах хугацаа янз
бvрийн хvчин зvйлээс ихээхэн хамааралтай. Хvрээлэн буй орчин, vvлдэр,
эрvvл мэнд, хөдөлгөөн, хоол, эрvvл ахуй гэх мэт. Гэхдээ фокстерьер,
сагсгар хав зэрэг vvлдрийн ноход бусдаас харьцангуй урт настай байдаг.
Харин боксер, немц овчаркууд 12-13 жилийн настай. Олон талын тустай уг
амьтанд байгаль эх хэтэрхий богино нас хайрласан гэлтэй. Нохойг бусад
амьтантай харьцуулахад тоть 100 хvртэл канар бялзуухай хорь, хальфин
загас 15, мэлхий 16 жил амьдардаг. Нохой гурваас таван насандаа бvрэн
хөгжиж чаддаг. Энэ vед нохойны бие махбодийн хөгжил дуусч, эрч хvчээр
дvvрэн байдаг. 7-8 насандаа нохой аажмаар хөгширч эхэлдэг. Энэ vедээ
ноход чимээгvй тайван газар хайж, их унтдаг. Өвөлд нь дулаан газар
эрэлхийлж даарамтгай болно. Анч, сахиулч ноход залуу насны золбоолог,
ааг омгоо гээж албандаа гаргах зvтгэлээ сулруулна. Нохой хөгшрөх явцдаа
сонсголоо алдаж, салстах өвчнөөр өвддөг. Мөн шvд нь хэврэгшиж унадаг тул
хатуу зvйлээр хооллож болохгvй. Хөгширч буй нохдын эрvvл мэнд тэдний
залуу vеийн амьдралын хэв маягаас ихээхэн хамаарч байдаг. Хэрэв залуудаа
нохой амьдралын идэвх сайтай нар, салхинд удаан байж байнга зөв хооллож
байсан бол хөгшрөх явцад муу нөлөөгvй. Хөгшин нохдод халамж тавих
шаардлагатай. Тэднийг тайван байлгаж, хурдан шингэхvйц шөл, мах багатай
хоолоор хоолло. Ноход ихэвчлэн чимээгvй vхдэг. Заримдаа хvнд, эдгэшгvй
өвчин туссан тохиолдолд малын эмчид хандахаас өөр аргагvй. Эзэндээ
vнэнч, хайртай хөөрхий амьтан эдгэшгvй өвчин туссанаа ухамсарлавч эцсийн
мөч хvртэл эзэндээ найдсаар л байдаг.
Нохойг хооллохдоо
Гэрт амьдардаг тэжээвэр нохой байнга гvйдэг хашааны нохойноос бага иддэг. Нохойгоо эрvvл, эрч хvчтэй байлгахыг хvсвэл хоолны чанар, хэмжээнд байнга анхаарал хандуулах хэрэгтэй. Нохойг зөв хооллож буй эсэхийг мэдэх ердийн арга vгvй. Ердөө л хоолоо хэрхэн идэж буйг нь ажиглахад хангалттай. Хэрэв таны өгсөн хоолыг идчихээд сэтгэл хангалуун бус байвал та хоолоо дутуудуулжээ гэж ойлго. Харин хоолныхоо дараа сэтгэл дvvрэн шинжтэй байвал шаардлагатай хоолыг өглөө гэсэн vг. Нохой ямар нөхцөлд хэрхэн амьдардгаас шалтгаалан хоолны хэмжээ төдий чинээ байна. Та хооллох дэглэмийг зөв сонгоод нохойндоо зохицуулж чадвал тэр хэмээр л vргэлжлvvл. Нохой олон янзын байдалд зохицогч бус. Нохойны зөв хооллолтод амин дэм, тос, уураг, нvvрсхvчил заавал байна. Нохойны араншингийн талаар болон малын эмчтэй зөвлөж тохирох хоолыг сонгоорой. Нохойг өдөрт нэг хооллох ёстой бол өглөөг сонгоорой. Харин өдөрт хоёр бол адил хэмжээний хоол өгөөрэй.

Хvйтнээс хэрхэн хамгаалах вэ?
Овчарка, сембернар, чау-чау, хаски, монгол банхар vvлдрийн нохдоос бусад нь хvйтэнд тэсвэр муутай байдаг. Ялангуяа хаски vvлдрийн ноход гэр дотор, дулаанд тэсвэр муутай байдаг. Ихэнх гэрийн ноход гэрт унтаж чаддаг. Нохой гэрийн аль ч өнцөгт, гал тогоо, бие засах газар хаана ч өөртөө аятайхан хэвтэр олж чаддаг. Тvvнд бяцхан хивсэнцэр юмуу хөнжил байхад хангалттай. Том нохойг цэцэрлэгт юм уу тагтан дээр унтуулж байх нь зvйтэй. Гэхдээ нохойныхоо vvрийг хуурай, салхины амнаас хол газар байрлуулаарай. Нохойны vvрэн дотор нохой босч, эргэж чадах зайтай байна. Нохойны vvрийг ихэвчлэн модоор хийнэ. Нохойны vvр цэвэрлэхэд хялбар байхаас гадна орж гарахад чөлөөтэй том байх ёстой. Өвлийн цагаар нохойныхоо vvдийг зузаан материалтай хөшгөөр халхлаарай. Хэрэв нохой тань хvйтний улмаас даарч өвдвөл гэртээ байлгасан нь дээр.

Нохойны аврагч хvзvvвч
Хvмvvс ямар ч vvлдрийн ноход сайн сэлvvрчид гэж боддог. Yнэндээ тийм бус.
Жишээлэхэд
Францын бульдог vvлдрийн нохой уснаас амиа аварч чаддаггvй. Тиймээс ийм
төрлийн нохдод зориулсан Float-a-Pet хvзvvвчийг мэргэжилтнvvд зохион
бvтээжээ. Гаднах уян хатан материалаар нарны эрчим хvчээр цэнэглэдэг уг
хvзvvвч шөнийн цагаар гэрэл гаргадаг тустай. Мөн vер усны аюул
тохиолдсон vед таны хайртай нохойг живэх аюулаас бvрмөсөн аварч чадах
юм.
0 comments:
Post a Comment